УИХ-ын нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 1, 2-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
- Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
- Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.