m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.27 04:17
366
Сайн мэдээ: “1000 номын аян” төсөл эхэллээ

Найзууд нэгдэж Баянгол дүүрэгт байрлах ЭХЭМҮТөвийн Чих хамар хоолойн тасгийн нэгж хэсгийг иж бүрэн тохижуулж номын сан болгож өгөх “1000 номын аян” төслөө энэ сарын 11-нд эхлүүлээд байна. ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн тасагт хэвтэн эмчлүүлэгч ирээдүй хойч үе болсон бяцхан дүү нартаа зориулж ном товхимолоор хангаж өгч тэдгээрийн хичээлийн хоцрогдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд уйдахгүй, цагаа зөв боловсон, оюунлаг өнгөрүүлэх боломжийг бүрэн дүүрэн хангаж өгөх зорилготой юм. 

Энэхүү аянд УДЭТ-н Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, МУГЖ Л.Дэмидбаатар, Ч.Бат-Эрдэнэ, И.Одончимэг, МУСТА Б.Ганхүү, Э.Алдар, Т.Бархүү, Б.Навчаа, Ж.Баясгалан, Д.Бямбацогт, Шар айраг хамтлагийн гитарчин Цогтбаатар, Стар телевизийн хөтлөгч Уранзаяа, Микс хамтлагийн Гули, “Итгэл” УСК-ны хамт олон аянг дэмжин номын санд нь ном дурсгахаас гадна оюутан залуус анги хамт олноороо “1000 номын аян”-д нэгдэж байна. 

Тодруулбал: Тус төвийн Чих хамар хоолойн тасаг нь 0-16 насны хүүхдүүдэд зориулсан 32 ортой юм. Тухайн тасагт жилд дунджаар 13000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тухайн эмнэлгийн зүгээс хэвтэн эмчлүүлэгсдэдээ хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, боловсролыг нь дээшлүүлэх ямар нэгэн бодлого байхгүй юм. Уг төслөөрөө тухайн эмнэлэгт өвчнийхөө байдлаасаа шалтгаалаад харилцан адилгүй хугацаагаар хэвтэн эмчлүүлэгсдэд зориулан тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлж бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлж боловсролыг нь дээшлүүлэх ном товхимолоор хангаж тус эмнэлэгт номын сан байгуулах юм.

Ингэснээр эмчлүүлэгч хүүхдүүд болон сахиур, асран хамгаалагч нар эмнэлэгт өнгөрөөх эмчилгээний бус цагаа үр бүтээлтэй, оюунлаг өнгөрөөх боломжтой болж байгаа юм. Мөн энэхүү төслийн үр дүнд залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах явдал юм. ЗАЛУУСАА 1000 НОМЫН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ ...

facebook:  https://www.facebook.com/1000NomAyan/