m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.28 07:43
154
Чингэлтэй дүүргийн ТҮК бусад дүүргүүдэд ажиллалаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани Баянгол, Хан-Уул дүүргүүдэд цас цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүрэгт арваннэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Чингүнжавын гудамж буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Өргөө кино театр хүртэл, Өргөө кино театраас баруун зүгт троллейбусны эцэс хүртэл цэвэрлэгээ хийлээ. Үүнд 25-ны өдөр 5 машин, 10 ачигч, 40 зам талбайн үйлчлэгч ажиллаж 168 м/куб цас ачиж цэвэрлэсэн бол 26-ны өдөр 1 ковш, 5 машин, 10 ачигч, 40 зам талбайн үйлчлэгч, 35 эргэлт хийж 280 м/куб цасыг ачиж цэвэрлэлээ. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 ковш, 5 машин, 10 ачигч, 30 зам талбайн үйлчлэгч, 200м/куб цасыг нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа.

Хан-уул дүүрэгт арваннэгдүгээр сарын 25-нд 3 машин, 3 жолооч, 6 ачигч, 112м/куб цасыг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа.