m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.29 00:57
94
Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 12-17 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.