m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.29 09:55
98
АТГ шинээр гурван эрүүгийн хэрэг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газар энэ оны арвандүгээр сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй дөрвөн гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Мөн шинээр гурван  хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.