m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.02 02:55
94
Д.Сумъяа, М.Уранцэцэг нарын жүдочид барилдана

Жүдо  бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэлнэ. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 41 орны эрэгтэй 155, эмэгтэй 132, нийт 287 жүдоч оролцох аж. Харин манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй дөрөв, нийт 12 тамирчин оролцох юм

Өнөөдөр барилдах жүдочид:

60 кг-Д.Амартүвшин /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/

66 кг-Д.Алтансүх /ОУХМ, Азийн аварга/, Г.Хэрлэн /ОУХМ, 2015 оны улсын аварга, "Женко" клубийн тамирчин

48 кг: М.Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио-2013" ДАШТ-ий алтан медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

57 кг-Д.Сумъяа /Монгол Улсын гавьяат тамирчин, "Хилчин" спорт хорооны тамирчин, "Рио-2016" олимпийн наадмын мөнгө, "Астана-2015" ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/

Мөн бусад өдрүүдэд эрэгтэй:

• 73 кг - Батцэцэгийн Батгэрэл, Болдбаатарын Баяндүүрэн

• 81 кг - Нямсүрэнгийн Дагвасүрэн

• -100 кг - Дашдуламын Ишдорж, Одбаатарын Хангал

Эмэгтэй:

• 63 кг - Мөнхбатын Даваасүрэн

• 70 кг - Мөнх-Эрдэнийн Баяртуул нар өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэйчүүдийн 60кг-д Г.Болдбаатар оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан ч бэлтгэлийн үеэр гэмтэл авсан учраас оролцсонгүй.