m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.06 03:29
192
Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчид түүхэн бүтээлд учиг шингээлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч Д.Нэргүй, гэргий Ж.Нарантуяа нарын санаачилгаар 108 метр эсгий ширмэл бүтээлд "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээгт ширмэл оёдлоор урлан Генниссийн дээд амжилтад бүртгүүлэх их ажил өрнөж монголын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчид нэгдэн учиг шингээж байгаа билээ. 

Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчид нэгдэн учиг шингээж, хандив өргөлөө. Дархан-Уул аймаг арга хэмжээг зохион байгуулж байгаа 16 дахь аймаг боллоо.

Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчиддээ Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны Ерөнхийлөгчийн илгээлтийг гардууллаа.