m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.06 06:49
255
Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчид түүхэн бүтээлд учиг шингээлээ

Монголын Нууц Товчоог зээгт ширмэл оёдлоор 108 метр эсгийд мөнхлөх төсөл, түүнийг соёлын өв, Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх ажилд Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчид учиг шингээж, хандив өргөлөө. 

Сэлэнгэ аймаг арга хэмжээг зохион байгуулж байгаа 17 дахь аймаг боллоо. Сүхбаатар хотын захирагч, Сэлэнгийн долгио чуулгын уран бүтээлчид, аймгийн ҮЭХ, бизнес эмэгтэйчүүдийн холбоо, Сэлэнгэ годон гутлын "Мөнх Шүтээн" ХХК-ийн хамт олны төлөөлөл, уран үйлчид, баялаг бүтээгчид оролцож байна. Түүх, уламжлал, соёлын чухал ач холбогдолтой нийт Монголчуудын бүтээл. Сэлэнгэчүүддээ ББДХолбооны Ерөнхийлөгчийн илгээлтийг гардууллаа.