m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.07.21 02:36
369
Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах уу?

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд өнгөрсөн гуравдугаар сараас захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулалт явуулж томилдог журамтай.

  Өмнө нь ч ийм жишгээр шийдвэрлэж ирсэн. Гэтэл төрийн өмчийн  байгууллагуудад баримталдаг ил тод, шударга шалгаруулалтын зарчмыг мөрдөхгүй  МУИС үүрэг гүйцэтгэгч захирлыг ажиллуулаад дараагийн хичээлийн жилийг үзэх гэж байна.  МУИС дээр энэ журам хэзээ хэрэгжих вэ?