m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.08.31 06:57
90
Ерөнхий сайд эрдмийн баярын нээлтэд оролцоно

Маргааш буюу Есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08 цагт Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Харин УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 09:00-10:00 цагаас, Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 14 цагаас оролцох аж.. Жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтэд төрийн гурван өндөрлөг оролцдог уламжлалтай. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар Унгарын Будапешт хотод болж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг тамирчдаа дэмжин тус улсад ажиллаж байгаа юм.