m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2017.09.01 03:59
133
Өнөөдөр 575 мянган сурагч Хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охид, хөвгүүд ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй. 


Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ. Аав, ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд ч тэдний дунд бий. Цэцэрлэгийнхээ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх тэд өөрсдөө ч бас өхөөрдөм байдаг. Зарим нь аав ээжээ даган мэгших ийм л дүр зураг өртөөлнө...

 

Өнөөдөр манай улсад цэцэрлэгийн насны 300 гаруй мянган хүүхэд байгаа ч 250 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт хамрагджээ. Харин цэцэрлэгийн хүмүүжигчээс сурагчийн ширээнд шилжиж буй 73545 хүүхэд өнөөдөр эрдэм номын их аянд мордож байна. Тэд ахлах ангийн ах, эгч нарынхаа хамт 575 мянгулаа өнөөдөр Хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэж байна.