m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.03.05 08:14
113
Коби Брайнт “Оскар”-ын шагнал хүртлээ

Лос Анжелес хотын “Долби” театрт кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. Тус наадмын “Шилдэг богино хэмжээний анимейшн” номинацид бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсчдын нэг Коби Брайантын бүтээсэн "Хүндэт сагсан бөмбөг минь" анимейшн шалгарсан талаар ТАССагентлаг мэдээлэв.

Тэрбээр 2015 онд буюу зодог тайлахдаа “Хүндэт сагсан бөмбөг танаа” шүлгээ бичиж байжээ. Энэхүү уран бүтээлд "Little Mermaid", "Beauty and the Beast" зэрэг хүүхэлдэйн кинонд ажиллаж байсан зураач Глен Кин, "Star wars", "Harry Potter" киноны найруулагч, зохиолч Жон Уильямс болон бусад хүмүүс хамтран ажиллажээ. Брайантын хувьд дуут текст уншсан байна.  

Сагсчин Коби Брайант 20 улирлын турш "Лос Анжелес Лейкерс"-т тоглосон, Америкийн сагсан бөмбөгийн од билээ. Тэрбээр “Филаделфиа Севентисиксерс” багийн тоглогч асан, “Лос Анжелес Спаркс” багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг, эх нэгэн рестораны цэсээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.