m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.03.28 10:20
14121
"ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАВРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ"-Т БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

 Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулган  өнөөдөр төрийн ордонд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор  "Баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төсөл",  “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”,  зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, төсөл өргөн барилаа. 

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг болохоороо онцлог бол Татварын хуулийн шинэчлэл нь татварын   бааз   сууриа   өргөтгөх,   хамгаалах,   татвар   төлөгч   бүр хуулиар   хүлээсэн   үүргээ   нэр   төртэйгээр   биелүүлэх,   татварын   өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод  байдлыг   хангах,   олон   улсын   татварын   тогтолцоотой   өрсөлдөхүйц байлгахыг зорьсон байна. Харин баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төслийг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах талаар боловсруулсныг   төсөл боловсруулагчид мэдээлж байлаа. 

Мөн Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хувийн хэвшлийнхнээс гаргасан саналыг төсөлд тусган УИХ-д өргөн барилаа. 

Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг ирэх тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ