m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.02 05:17
81
С.БАЯРЦОГТ, Б.АРИУНСАН, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ ИЛТ ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭН БАРИВЧИЛЖЭЭ

АТГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий хүмүүсийг баривчлан саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар сэжигтнээр шалгаж байгаа юм. Харин Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан гэж байна.

АТГ-аас нэр бүхий хүмүүсийг  илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэлээ. Улмаар сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.  

Мөн Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт Дубайн гэрээгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаач гадаадад байгаа учир АТГ-аас Ч.Сайханбилэгт дуудах хуудас хүргүүлсэн байна. Түүнийг Монгол Улсад ирсэн үед нь хэрэгт холбогдуулан шалгана гэдгийг АТГ-аас мэдээллээ.