m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.02 06:39
50
Г.БААСАН: АТГ БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН ХҮНЭЭР УДИРДУУЛЖ БАЙНА

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүд өнөөдөр “Өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгт АТГ гараа хумхисаар” байгаа талаар мэдээлэл хийлээ. Олон нийтийн зөвлөлөөс АТГ-ын 2017 оны тайланд дүн шинжилгээ хийсэн бөгөөд манай улсын авлигатай тэмцэх ажил чанаргүй үр дүнгүй байгааг хэлж байна. Учир нь төрийн өндөр түвшний авлига нь эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хоорондын хамаарал бүхий санаатай үйлдэгддэг бүлэглэдэг 60 тэрбум, оффшор, Эрдэнэтийн луйвар зэрэг гэмт хэрэгүүд дарагдсаар байгааг тэд шүүмжиллээ. Өнөөдөр нийгмийн бүхий л салбарт авлига дэлгэрсэн байгаа нь нууцгүй үнэн учир энэ хариуцлагыг УИХ, АТГ хүлээх ёстойг хэлж байна.

Авлигатай тэмцэх газар бүрэн эрх нь дууссан хүнээр удирдуулж байна

Мөн Олон нийтийн Зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан. АТГ УИХ-ын дэргэдэх байгууллага учраас УИХ-ын гишүүдийн холбогдсон авлигын хэргийг илрүүлэхийн төлөө ажиллахгүй, тэдний эрх ашгийг хамгаалж байна. Баянголын дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн асуудлыг шийдэж чадаагүй. Цэцэрлэгийн эрхлэгчийн асуудлыг шийдэж чадаагүй АТГ авлигатай тэмцэж чадах уу. АТГ-ын 2017 оны ажлын тайлан гарсан. Ямар ч үр дүнгүй, туйлын хангалтгүй л ажилласан байна билээ. Бид АТГ-ын даргыг огцруулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ирэх сарын 4-ний өдөр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд Ерөнхийлөгч асуудлыг оруулах байх гэж найдаж байна" гэв.