m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.03 05:20
45
ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДАНА

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандаж Үндэсний хороог хуралдуулах саналыг хоёр удаа тавьсан билээ. Энэ дагуу маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулахаар болсон байна.

Тус хурлаар Тэтгэврийн насны нэмэгдэл /хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл/, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цалин хөлсийг нэмэгдүүлэх болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан зарим асуудлын хэрэгжилтийг хангуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг иргэдийн дунд бухимдал, хүлээлт болсон асуудлаар тодорхой шийдэл гаргах юм.