m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.04 06:35
103
ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН 10 ЦЭГЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Жил ирэх тусам гадаад паспорт захиалагчдын тоо өсөж тэр хэрээр ачаалал нэмэгдэж урт оочир дараалал үүсдэг болсон. Өнгөрсөн онд гэхэд л гадаад паспорт захиалагчдын тоо 60 мянгаар нэмэгдэж байжээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт захиалж авах тусгай хэсэг байгуулсан байна. Үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүд болон Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр болжээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Дэд дарга Д.Дэлгэрсайхан "Гадаад паспортын үйлчилгээг 100 айлд байсан нэгж дээрээс 10 нэгж рүү шилжүүлж байна. 2017 онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн. Энэ жил ч нэмэгдэх нь тодорхой байна. 

Тиймээс бид ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүллээ.

Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалж болно

Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон. 

Цаашид бид паспортны чанарыг сайжруулахад улам анхаарна" гэв.