m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.09 07:03
80
НИТХ-ын ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

НИТХ-ын тэргүүлэгчид 90 хувийн ирцтэйгээр өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Нийтийн тээврийн аюулгүй байдал,  чанар стандарт, ариун цэвэр, үйлчилгээний соёл зэрэг асуудлууд иргэдийн айдас, гомдол бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээврийг хөгжүүлэх, чанар стандартыг сайжруулахаар төсөл боловсруулсанаа хэлэлцэж байгаа нь энэ.  Мөн дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгохоор нийтийн санал асуулга авч байгаа талаар мэдээллэсэн юм. Тус санал асуулга энэ сарын 13-нд дуусах бөгөөд санал асуулгын дүн болон албан ёсны шийдвэрийг Нийслэлийн засаг дарга С.Батболд албан ёсоор танилцуулах юм. Дан ганц гүүрэн гарц барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахаар санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлаж буй. Гүүрэн гарцаас гадна авто замын дагуух инженерийн шугам сүлжээний томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Энэ онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил өрнөнө.