m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.10 03:22
70
Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

Энэ жилийн нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор  жил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг. Үүний дагуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр худалдаалагдах юм.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс нөөцийн мах худалдаалах хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгогджээ. Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 12.8 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарч буй юм.

Энэ жил нөөцийн махыг ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах төлөвтэй байна.