m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.11 02:38
45
АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ НЭГНЭЭ ХУТГАЛСАН ХЭРЭГ НЭГ ӨДӨР ГУРАВ БҮРТГЭГДЖЭЭ

Ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэмт хэргийн холбогдогч, гэмт хэрэгтэн болох байдал улам бүр нэмэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Өнгөрсөн шөнө л гэхэд цагдаагийн байгууллагад зөрчлийн 1238 дуудлага ирсний 72 нь согтуугийн дуудлага байсныг эх сурвалж мэдээлэв. Тэдний бараг дийлэнх хувь нь архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эрүүл мэнд, амь насанд халдсан ахуйн хүрээнд үйлдэгдсэн байх юм. 

Гэр бүлийн хүчирхийллээс гадна архи ууснаас болж нэгнээ хутгалж гэмтээсэн ахуйн хүрээний гэмт хэрэг энэ сарын 10-нд буюу өчигдөр л гэхэд гурав бүртгэгдсэн байх юм. Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд эрэгтэй, 45 настай Т гэгч эрэгтэй, 34 настай Б-г архидан согтуурч, маргаан үүсгэсний улмаас цайны газарт сууж байхад нь хутгалж гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд суух, 39 настай, эмэгтэй М гэгч мөн л архидан согтуурсан үедээ 40 настай, эмэгтэй А-г хутгалж гэмтээсэн байна. Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух, 40 настай, эрэгтэй Л архидан согтуурсан үедээ 42 настай, эрэгтэй Б-г хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулжээ.