m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.11 04:30
57
Их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго оноо 480 боллоо

Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Элсэлтийн Ерөнхий шалгалтын босго оноог 480 байхаар тогтоожээ. Яамны зүгээс  босго оноог нэмж, тогтоосноор дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаагаар нийт төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элсч байна. Босго оноог нэмснээр өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн тоотой харьцуулахад энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо 18 хувь буурч, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоон нэмэгдэх аж. Харин хөдөө орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлого барьж орон нутгийн сургууль болон коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн байна.