m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.11 07:03
100
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Хөдөлмөрийн харилцаа хэлбэр, агуулгын хувьд гүнзгийрэн өргөжиж хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, алслагдмал  газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байгаа боловч эдгээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцааг зохицуулах эрх зүйн акт байхгүй байна. Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хэлэлцүүлгийг Хүн ам,хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогын зөвлөл болон хууль эрхзүйн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт  иргэд, судлаачид, нийслэл Дүүргийн ИТХ тэргүүлэгчид, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцлоо.

ШУУД ҮЗЭХ

УИХ-ын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудал 100 хувь дэмжигдсэн. Ингэснээрээ 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хөдөлмөрийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой болж байгаа юм.  Үндсэн хуулийн дараа ордог хөдөлмөрийн тухай хуульд  шинэчилсэн найруулга  өөрчлөлт оруулахаар шат шатны байгууллагууд хэлэлцэж байна.