m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.11 07:20
46
ЖАГСААЛД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН ШААРДЛАГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГҮҮЛНЭ

Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөнөөс 2018 оны 4 сарын 12 буюу маргааш Сүхбаатарын талбайд 06-14 цагийн хооронд жагсахаа мэдэгдлээ. Тус хөдөлгөөн ард иргэдийн дуу хоолойг сонсож  дөрвөн хоногийн турш жагсаалын уриалга тараасан байна. Мөн маргаашийн жагсаалд ямар нэгэн улстөрийн нам эвсэл, уриа лоозон байхгүй, жинхэнэ ард иргэдийн жагсаал болно гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэллээ.

ШУУД ҮЗЭХ 

Тэдний гол зорилго  нь хойч үедээ цэвэр төрийг өвлүүлэх, улсын өрийг тэглэх, ард түмнийг татвараас чөлөөлөх, иргэдэд байгалийн баялагийг  өв тэгш хувиарлах, ард түмнээ сайн сайхан амьдруулах, төрт уламжлалаа сэргээн олон улсад үлгэр дууриалал болох гэсэн юмаа. Уг жагсаалд оролцсон иргэдийн шаардлагыг МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн хүргүүлнэ, тиймээс  улс орноо боддог иргэн бүр оролцоорой гэж  монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөнөөс уриалсан юм.