m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.12 10:19
184
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТАНХИМ НЭЭГДЛЭЭ

Үндэсний статистикийн хорооноос 2017 онд Монгол улсын хэмжээнд 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгааг гаргасан. Эдгээр хүмүүст тусгайлан сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн дэд бүтэц, боловсон хүчин манай улсад байдаггүй. Тэгвэл өнөөдөр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт сэтгэлзүйн зөвөлгөө өгөх кабинет нээлтээ хийлээ.

Тус төвийг СЗСҮТ, "Итгэлийн танхим" ТББ, "Оюу толгой"ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний оролцоотойгоор нийт 33 сая 559.000 төгрөөр сэргээн засварласан байна.