m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.13 08:57
190
С.ЗОРИГТБААТАР: АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ШҮҮГЧИД ӨӨРСДИЙН САНАЛААР ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ

Хөдөлмөрийн үндэсний сангаас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлыг нэг тийш нь шийдэхийг шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар "Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал 2016 оны сонгуулиас хойш үргэлжилж байна. УИХ-аас 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх дээр гацаачихлаа. 

Олгирхжсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гap хөл болсон шүүгч нар Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж ирлээ. Тэдгээр шүүгчид Монголчуудын амжиргаагаа залгуулдаг, төсвийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байна.

Тиймээс 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ялалтын талбайд жагсаал зохион байгуулна. Бүх намын шударга гишүүд, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийг уг жагсаалд ирж оролцохыг уриалж байна.

Бизнесийн бүлэглэлийн гар хөл болсон шүүгчид ажиллаж байгаа учраас Эрдэнэтийн асуудал Дээд шүүх дээр очвол бас буруу шийдвэр гаргах вий гэж айж байна" гэв. 

2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ялалтын талбайд зохион байгуулах жагсаалын үеэр шаардлага гаргаж, Дээд шүүхэд хүргүүлэх юм байна.