m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.16 04:25
114
Г.БААСАН:АТГ ӨӨРӨӨ АВЛИГЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН БАЙНА

2018.4.11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 38 тоот зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарласан билээ. Тэгвэл тус зарлигийн хэрэгжилт болоод хохирогч, иргэдийн мэдээлэл зэргийг  нягтлаж үр дүн шаардахаар  АТГ-ын дэргэд ОНЗ байгуулагдсан. Тус зөвлөлөөс өнөөдөр Авилгатай тэмцэх бүлэг, бүлгэмээс ирүүлсэн авилгын шинжтэй мэдээлэл, албан тушаалтны бусармаг үйлдэл бүрийг тогтмол олны сонорт хүргэж, авилгад өртөж буй төрийн албан хаагчийг нээлттэй зарлаж, холбогдох хариуцлагыг шуурхай шийдвэрлүүлэх ҮР ДҮН Шаардаж ажиллана гэдгээ мэдээллээ.

Аймаг, дүүрэг, сум, хороо, баг, хэсэг, төрийн байгууллага бүрт авлига авч байгаа, албан тушаалтан дур зоргоороо авирлаж байгаа, хууль зөрчиж байгаа, дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийг илчлэх, мэдээллэх, гэрчлэх авилгатай тэмцэх сайн дурын бүлэг, бүлгэм байгуулан ОНЗ-д бүртгүүлж, хамтран ажиллахаа АТГ-ын дэргэдэх ОНЗ-ын гишүүд онцолж байлаа.

ОНЗ авлигатай тэмцэх газрыг хянах үүрэгтэй боловч АТГ бидний үйл ажиллагаанд саад хийж, иргэдийн мэдээллийг хамгаалахад хохирол учируулж байгаа учир АТГ шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдээллээ. Шаардлагын хариуг ажлын гурав хоногт шийдвэрлүүлэх юм байна.

ШУУД ҮЗЭХ: