m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.16 08:14
122
400 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ 400 МЕТР ТҮР ЗАМ НЭЭГДЛЭЭ

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд орж буй өөрчлөлтүүд болон дугаарын хязгаарлалтыг долоо хоногт 2 удаа хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ӨНӨӨДӨР ТҮР ТАВАН ЗАМ НЭЭГДЛЭЭ

ШУУД ҮЗЭХ:

 

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.

Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа.Пүрэв гарагийн орой 22:00 цагаас Даваа гарагийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнгын ажиллана. 

Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ буюу нэг өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний  төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ" гэлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат"Цагдаагийн байгууллагын алба хаагчид уртасгасан цагаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. 

ДОЛООН ТҮР ЗАМТАЙ ТАНИЛЦАНА УУ?

1.    Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41км түр зам

2.    Махатма Гандигийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөө –  Хүннү 2222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам

3.    Рапид харш хорооллын авто замыг Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам

4.    Махатма Гандигийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам

5.    Нийслэл хүрээ өргөн чөлөө –  Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам

6.    Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр хүртэлх 0.32км авто зам

7.    Авто замчдын гудамжийг сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам

ЗУРАГ