m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.17 01:26
131
"Саруул" хорооллын кран нурж, ноцтой хохирол учруулжээ

Өчигдөр БЗД-ийн 26-р хороонд байрлах “Алтай” констракшны барьж буй орон сууцны “Саруул” хотхоны В7 блокийн барилгын ажлыг хийж байсан кран нурсан тун ноцтой осол гарлаа. Кран унах үед кранист кабиндаа байсан тухай оршин суугчид мэдээлсэн юм. Кран нурж унахдаа сум нь Баянмонгол хорооллын баруун жигүүрийн 410 дүгээр байран дээр тулсан ч тогтолгүй унажээ. Мөн барилгын хажууд байрлах тус хорооллын оршин суугчдын машинууд дээр унаж нэлээд хохирол учруулсан байна. Тодруулбал, приус маркийн 2-3 автомашинд нэлээд ноцтой гэмтэл учруулжээ. Мөн 10 давхарын айлын тагтны вакум хаалтыг онож гэмтээсэн байна.

Барилгын цамхагт кран ойролцоогоор 29 метр байдаг бөгөөд хэрвээ кран унах үед хүмүүс явж байсан бол маш ноцтой аюул учирч болзошгүй байлаа. Кран чухам юунаас үүдэж унасан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Дашрамд дуулгахад, уг барилгын газар шорооны ажил эхлэх үеэр мөн залгаа байрлах Баянмонгол хорооллын баруун талын хашааны газар хэсэгчилж цөмрөн нурж байсан гэнэ. Хашааны суурь гэмтэж, засварласны илрэл болох ондоо өнгийн суурь харагдаж байгаа юм.