m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.17 10:39
161
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны шинэ гишүүд бизнес аяллын үеэр үнэмлэхээ гардан авлаа

Нийгмийн шаардлагаар үүсэн байгуулагдаж, баялаг бүтээгчид, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийн төлөө, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны гишүүд болоод үйлдвэрлэл эрхлэгчээс бүрдсэн 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй бизнес аяллын баг БНХАУ-ын Гуанжоу хотноо 123 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Canton Fair" үзэсгэлэнд оролцож байгаа билээ. 

Өдгөө 100,000 гаруй гишүүд дэмжигчидтэй болж өргөжөөд байгаа ББДХ-д элсэх хүсэлтэй бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид бизнес аяллын үеэр гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авсан байна.

Ю-Травель аяллын компани, ББДХолбоо хамтран зохион байгуулж буй тус аялалд баялаг бүтээгчид гурав дахь удаагаа  оролцож байгаа юм. Бизнесийн туршлага судлан, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжтэй танилцахаар мордсон аялагчид энэ сарын 20-22-ний өдрүүдэд эх орондоо ирнэ.