m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.19 09:17
897
ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭДИЙН ЦЭГҮҮДЭД ХОРИН МЯНГА ГАРУЙ ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Монголд жилд дунджаар 460 мянган тонн хог хаягдал гардаг байна.  Үүнээс  Хоёрдогч түүхий эд буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал 30 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа байна. Тэгвэл яг энэ төрлийн бизнес эрхлэдэг  200 гаруй цэг улаанбаатар хотод байдаг байна.Тодруулбал: нийслэлийн 9 дүүрэгт хоёрдогч түүхий эд авдаг, борлуулдаг цэгүүдэд хорин мянга гаруй хүн өглөөнөөс орой хүртэл ажиллаж байна. Өнөөдөр эдгээр хүмүүсийн төлөөлөл, нийслэлийн замын цагдаагийн алба,  монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, болон онцгой байдлын алба, нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран уулзалт зохион байгууллаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ :  https://www.facebook.com/MassTelevision/videos/2040951899462062/

Хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийн төлөөлөл уг уулзалтаар тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээл болоод цаашид хэлэлцэх хууль тогтоомжид өөрсдийн саналаа хэлж байлаа. Мөн хулгайн аккумлятор худалдан авах борлуулахаас яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг асуудлыг хэлэлцсэн байна. Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс хууль бус аккумлятор худалдан авч болзошгүй нийт 14 хоёрдогч түүхий эд авдаг цэгийг хоёр удаа шалгаж, гарал үүсэл нь тодорхойгүй 12 аккумляторыг түр хураан авч шалгалт хийжээ.