m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.20 06:50
91
БОАЖЯ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ДЭМЖДЭГ ГАЗАР БОЛООД БАЙНА

УИХ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч, ЗГ дагалдан гарах журмыг батлаагүйгээс өнөөдрийг хүртэл 6 жил уг хуулийг хэрэгжүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй ямар ч хариуцлага хүлээхгүй явж ирсэн талаар өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд мэдээллээ. 

Дэлгэрэнгүйг линкээр орж үзнэ үү: https://www.facebook.com/MassTelevision/videos/2041384169418835/

Төлсөн авснаа нийтэл эвсэл, баяншарга ТББ, миний монголын газар шороо хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл УИХ болон ҮАБЗ, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ гэдгээ онцоллоо. Мөн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас улсын төсөвт 54 тэрбум төгрөг төвлөрүүлж чадаагүй хариуцлагыг нэхэж, БОАЖЯ-г шүүхэд өгнө, төлбөрийг хоёр дахин бууруулахыг хатуу эсэргүүцэж байгаагаа мэдээллээ.