m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.23 06:50
73
ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД СХД-Т 13 ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр энэ оны эхний улирлын дүн мэдээг танилцууллаа. Тодруулбал: Хан-Уул дүүрэгт 116 хэрэг хянан шийдвэрлэгдсэн байна. Үүнээс: Хүний биед хөнгөн хохирол учруулсан эрүүгийн хэрэг 54, бусдын эд хөрөнгийг хулгайлах 13, тээврийн хэрэгслийн зөрчил 14, хүчингийн хэрэг гурав, дээрэмдэх  хэрэг хоёр, гэр бүлийн хүчирхийлэл зургаа гарсан   байна. Харин 315 мянган иргэнтэй сонгинохайрхан дүүрэгт 461 эрүүгийн хэрэг бүртгэгдэж 341 хэргийг эцэслэн шийдвэрлэж 64 хэргийн үлдэгдэлтэй байна.Тус дүүрэгт 92 хүнийг цагдан хорих гомдол ирсэн ч 21-г цагдан хорьж, 16 хүнийг цагдан хорихоос татгалзаж, хоёрыг өөрчилж, 7 хүнийг хүчингүй болгож, үлдсэнийх нь хугацааг  сунгажээ. 

ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ:

https://www.facebook.com/MassTelevision/videos/2042681735955745/

БГД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017оны 12-р сарын 25-наас 2018 оны 4дүгээр сарын 19 өдрийг хүртэлх нэгдүгээр улиралд 541 хүнд холбогдох 420 хэргийг хүлээн 188 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс: хүн алах 5, дээрэмдэх 8, мансууруулах хоёр, залилах 10, хүчиндэх 2, хүний биед хөнгөн хохирол учруулах 18, бусад төрлийн 10  гэмт хэргийг шийдвэрлэсэн гэж албаны хүмүүс мэдээллээ.