m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.24 01:28
75
ТӨРСӨН ЭГЧЭЭ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭ НУУН ДАЛДЛАХЫГ ОРОЛДЖЭЭ

Саяхан нийгмийн цочроосон, хүний санаанд оромгүй хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, цагдан хорьжээ.Тодруулбал, энэ сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул” хорооллын 112 дугаар байрны есдүгээр давхарт гал гарлаа гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах, гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, тус барилгын есдүгээр давхрын нэгэн айлын том өрөө, тагт болон 10,11 дүгээр давхрын айлын тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг унтраасан аж.

Мөн уг гал түймрийн улмаас тус барилгын есдүгээр давхрын орон сууцанд амьдардаг 27 настай эмэгтэй угаартаж нас барсан байж болзошгүй байдалтай олдсоныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн билээ. Гэтэл амиа алдсан 27 настай бүсгүйг төрсөн дүү 19 настай Б нь өөрийн найз 20 настай Э-тэй хамтран боомилж хөнөөсөн нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тухайн этгээдүүд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд талийгаачийн гэрт гал тавьсан байжээ. Цагдаагийн байгууллагынхан дээрх гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.