m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.24 07:26
201
Ц.ЭРХЭМБААТАР: ДОЛОО ХОНОГТ НЭГ ТУН ВИТАМИН ХҮЧЭЭР ХҮҮХДҮҮДЭД УУЛГАДАГ

Өнөөдөр “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмийн туршилт хийж буй талаар эцэг эх багш эмч нараас тус байгууллагад гомдол иржээ. Гомдлын дагуу судалж үзэхэд энэхүү витаминыг албадан уулгах үйл ажиллагаа хоёр удаа хийгдсэн болох нь тогтоогдсон байна. Хүүхдүүд дээр туршилт судалгаа хийх ажлыг ЭМЯ олгож, БСШУЯ хамтран зохион байгуулж ажилласан болох нь баримтаар нотлогдсон хэмээн мэдэгдлээ.

ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ:https://www.facebook.com/MassTelevision/videos/2043075932582992/

Энэ талаар “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Б.Алтанжолоо хэлэхдээ “Уг баримтад тулгуурлан ЭМЯ, БСШУСЯ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд “бага насны хүүхдэд хийж буй сүрьеэгийн эмийн туршилтыг зогсоож, тайлбар ирүүлэхийг шаардсан бичиг” яамдад өгсөн. Гэвч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бусад яам нэг ч хариу ирүүлээгүй үл тоомсорлосон хэвээр байгаа. Тиймээс “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэсэн энэ туршилт судалгааны төслийг нэн даруй зогсоох, хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг судлан тогтоох, баримтжуулах шаардлагыг бид Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлнэ.

“Эрүүл мэндийн үүсгэл” ХХК гэх тус компани нь ЭМЯ-аас зөвшөөрөл аваад БСШУСЯ-тай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдаж хүүхдүүдэд туршилтын витамин шахах үйл ажиллагаагаа 2015 оны хоёрдугаар сараас эхлүүлж долоо хоног тутам нэг тун Д витаминыг хүүхдүүдэд өгч байжээ. Ингэж өгөхдөө араас нь ус уулгаж, уусан үгүйг нь шалгаж амыг нь нээдэг байсан тухай мэдээлэл байна. Иймд хохирсон хүүхэд эцэг эхчүүд болон, хохирч болзошгүй эцэг эхчүүдийг оролцуулан цаашид жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэхээ мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийт эцэг эхчүүд анхааралтай байж, Д витамины туршилтад хүүхдүүдээ оруулахгүй байх, мөн хохирсон хүүхэд байвал манай байгууллагад хандахыг хүсч байна” гэлээ

“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар “Анх “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ХХК нь 10 мянган хүүхдэд судалгаа хийсэн. Үүнийгээ сүрьеэгийн далд хэлбэрийн тархалтыг судлах судалгаа гэж нэрлэсэн байсан. Энэ хүрээнд 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ хүртэл авсан байдаг юм билээ. Шинжилгээгээр эрүүл гарсан хүүхдүүдэд энэ Д витамин гэх энэ зүйлийг шахаж уулгасан байдаг.

Манай эгчийн хүүхэд энэ вакцинд хамрагдан туршилтад орж хохирогч болсон. Биед нь сөрөг нөлөө үзүүлж, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг хүргэж гэсэн юм. Туршилтад орохоос өмнө манай дүү цоо эрүүл хүүхэд байсан. Гэтэл туршилтад хамрагдсаны дараагаас эхлэн уушги нь байнга өвддөг, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон. Энэ туршилтыг долоо хоногийн пүрэв гараг бүр хийдэг. Ядарч байна уу, сульдаж байна уу гэх мэтээр байнга асуудаг гэсэн” хэмээн мэдэгдлээ.

Харин Монголын Үүсгэл компани ийн мэдээллэж байна.