m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.25 04:28
104
Э.БӨХБАТ: ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ ӨССӨН

Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат 

"Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй. 

 

2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн ямар нэгэн биет зохицуулалтгүй болж байна. Үүнд:

  1. Баянгол дүүргийн Өргөө кино театр,
  2. Ахуй үйлчилгээний төв,
  3. Гэмтлийн эмнэлгийн баруун урд уулзвар зэрэг багтана.

Улаанбаатар хотод 300 гаруй уулзварууд бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийж байна. Сүүлийн үеийн судалгаагаар замын хөдөлгөөнд оролцогчдын соёл сайжирч байна. Дэлхийн бусад орнуудад цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй. Манай улсад л ийм хандлага байдаг. Сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс гарсан түгжрэлийг цагдаа зохицуулах шаардлагагүй. 

Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдөх нь чухал. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна.

Манай улсад 900 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Замын цагдаагийн нэг албан хаагч 1,000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих болчихоод байна. Улсын төсвөөс орон нутгийн замд шинээр 27 постыг барихаар төлөвлөөд байгаа. 21 аймгийг зургаан бүс болгон хувааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа" гэлээ. 

Уг мэдээллийн дараа залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл өглөө. 

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ ӨССӨН

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайхан "Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн статистикаас харахад залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн дүнтэй байна.

Олны анхаарлын төвд байгаа сүлжээний гэмт хэргүүд залилангийн хэргийн дийлэнхийг эзлэж байна. Иргэдийн хувьд залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. 

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тавдугаар сарын 01-нийг хүртэл явагдана. Залилангийн гэмт хэргээс болж 56.5 тэрбум хөрөнгийн хохирол учраад байна. Жил хүрэхгүй хугацаанд 35 иргэн залилан мэхлэх гэмт хэргээс болж хохирсон байна" гэлээ.