m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.25 09:13
64
Туул голыг тусгай хамгаалалтад авна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Туул голыг тусгай хамгаалалтад авахаар шийдвэр гаргажээ. Тодруулбал, Өглөө 08:00 цагт эхэлсэн ээлжит хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбатын санаачлан боловсруулсан “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн ийнхүү дэмжээд байна.  

Туул голын сав газар, түүний ойр орчим, усны ундарга ихтэй хамгаалалтын бүсэд сүүлийн хэдэн жил янз бүрийн үйл ажиллагаа явуулж байсан билээ. Мөн бургасыг хядаж хаус, хороолол барих зэрэг хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох шийдвэр боллоо хэмээн үнэлэгдэж байгаа аж.