m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.26 06:31
61
Р.БАТНАСАН:МИАТ КОМПАНИЙГ ХУВЬЧЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЭГҮЙ Ч НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ БАЙНА

МИАТ компанийг хувьчлах асуудал сүүлийн хэдэн сар эрчимтэй яригдаж байгаа.  Тэгвэл тус  компанийн ажилчид болон ахмад нисгэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ахмад нисгэгч Р.Батнасан “МИАТ компани маань үр ашигтай ажиллаж, шинэчлэл хийгээд дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний компани болж эхэлж байна. Яг энэ үед яаралтай либералчлах, хувьчлах асуудал гарч ирсэн. Үүнийг ажилчид бид эсэргүүцээгүй ч уг асуудалд зөв хандахыг л сануулж байна. Ахмад болон залуу үеийн төлөөлөл бүгд л ийм бодолтой байна. 

ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ: https://www.facebook.com/MassTelevision/videos/2043957262494859/

МИАТ бол нийгмийн хариуцлагаа ухамсарладаг. Иймдээ ч гэр бүлийн хөнгөлөлт, ахмад настны хөнгөлөлт үзүүлдэг. Мөн өвчтэй хүмүүст нийгмийн хариуцлагын хүрээнд “Боинг 737” онгоцонд 15 суудал, “Боинг 767” онгоцонд 10 суудлыг хөнгөлөлттэй тарифаар олгодог. 

МИАТ-ийн тасалбар өндөр үнэтэй, бууруулах хэрэгтэй л гэдэг. Гэтэл МИАТ 1911 оноос хойш үнэ тарифаа өөрчлөөгүй. Төр засаг маань валютын ханш барьж чадаагүйгээс ийм байдалд хүрсэн. Бид ард түмэндээ хайргүйдээ өндөр үнэ тавьдаггүй. 30-40 хувь нь шатахууны зардал байдаг. Ханшны зөрүү үнэ өндөр байхад гол нөлөөлдөг зүйл. 

Хоёр жил хагасын өмнө 1.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 онд 59 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 9.8 тэрбум төгрөг, нийгмийн даатгалд 5 тэрбум төлсөн. 

2020 он хүртэл үйл ажиллагаагаа сайжруулж, дүгнэхийг хүсч байна. Хоёр жилийн дотор дотоодын компаниа өсгөж бойжуулаач ээ” гэв.

 ГАДААДЫН ОЛОН АВИА КОМПАНИ МАНАЙ ЗАХ ЗЭЭЛД ОРЖ ИРСНЭЭР МИАТ ДАМПУУРАХ МАГАДЛАЛТАЙ БОЛЖ ЭХЭЛНЭ

“Боинг 737” агаарын хөлгийн дарга Б.Баярхүү “Сэтгүүлчид МИАТ компанийн талаар буруу ойлголттой байдаг санагддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад мэдээллийн сувгаар худал мэдээлэл цацагддаг. Ганц жишээ хэлэхэд “МИАТ компани үнэтэй онгоц авлаа. Үүний төлбөрийг Монгол Улс “Чингис бонд”-оосоо төлдөг гэсэн ойлголт бий.

Гадаадаас худалдаж авсан онгоц өөрийн үйл ажиллагаагаараа олсон орлогоос төлбөрөө төлөөд явдаг. Мөн гадаадын олон авиа компани манай зах зээлд орж ирснээр МИАТ дампуурах магадлалтай болж эхэлнэ” гэлээ.