m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.26 07:35
76
Х.МАНДАХБАЯР:СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДСӨН БОЛ ҮҮНИЙ ЭСРЭГ ХАТУУ ТЭМЦЭНЭ

"Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн талаар Прокуророос өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг асуудлын гол бай нь ТВ9 телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар гэв. Харин тус сэтгүүлчийг ТВ9 телевизэд байдаггүй гэж тв9-ийн сэтгүүлчид мэдээллэжээ. Тэгвэл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн шахалт үзүүлж, тагнаж чагнасан ийм асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэж, сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаална гэв. Мөн Прокурорын байгууллага, Хууль зүйн яам, ЦЕГ гэсэн байгууллагууд руу лавлагаа хүссэн бичиж явуулсан байгаа. Тиймээс тв9-ийн удирдлагууд болон дээрх байгууллагаас албан ёсны мэдээлэл аваад эргээд мэдээллэх болно гэсэн юм.