m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.26 09:16
33
ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАСАН ХУУЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан саналын дагуу баталлаа.Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилээр сунгахаар тусгасан.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд анх 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдсанаас хойш нийт долоон удаа өөрчлөлт оруулжээ. 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан байна.