m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.27 08:39
184
Б.УЯНГА:СУДАЛГААНД ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙГАА

4-р сарын 24-ний  өдөр “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс ЕБС-ийн сурагчид туршилтын бамбай болж байна хэмээн мэдээлэл хийсэн. Тодруулбал, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмийн туршилт хийж буй талаар  багш эмч нараас тус байгууллагад гомдол ирсэн гэж мэдээллэсэн. Мөн энэхүү туршилтад орсон дүүгийнх нь уушиг өвдөж, нүдээ  байнга анивчдаг болсон гэх мэдээллийг нагац ах нь мэдээллэсэн юм.

ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1895305200481963/

Харин өнөөдөр уг судалгааг хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үүсгэл компани болон судалгаанд хамрагдаж буй сургуулийн эмч, эцэг эхийн төлөөлөл  Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн мэдээллэсэн зүйлийг ташаа мэдээлэл хэмээн зарлалаа. Тодруулбал: “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” судалгаанд 6-13 насны 9814 хүүхэд сүрьеэгийн далд халдварын шинжилгээнд хамрагдсанаас 946 нь далд халдвартай гарч, судалгааны багтай хамтраад сүрьеэгийн үзлэг, нарийн шинжилгээ хийхэд 129 хүүхэд сүрьеэ идэвхитэй хэмээн оншлогдсон хэмээн мэдээллэсэн юмаа. Мөн 52-р сургуульд сурдаг хоёр хүүгийн ээж уг судалгааг саашааж байв. Тухайлбал хүүхдүүдэд нь ханиад хүрэхгүй, харшил, астма нь эдгэсэн, өсөлт сайн байгаа гэсэн юмаа.

Дээрх хоёр мэдээллийн аль нь үнэн зөв болохыг  хэсэг хугацаа харуулах биз. Монголын хүүхэд бүр эрүүл саруул, амар амгалан байх болтугай.