m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.30 02:01
71
УЛААНБААТАРТ 11 ХЭМ ДУЛААН БАЙНА

 

2018 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 05-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 3, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.