m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.30 09:43
100
Ж.БАТЗАЯА: НАДРУУ БУУДСАН ЦАГДААД ХЭЛЭХЭД ТЭР ҮЕД НАМАЙГ ГҮЙЦЭЭГЭЭД БУУДЧИХГҮЙ ЯАВ АА

Ерөнхий сайд асан С.Баярт 2008 оны долоодугаар сарын 1-ний асуудлаар хэрэг үүсгэх талаар "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв", хохирогчид болон ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг

  "2008 оны долоодугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаж байсан иргэдийн жагсаалыг хүчээр тарааж, таван хүний амь насанд хүрч 800 гаруй иргэнийг баривчилсны дийлэнх нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас жагсаалын үеэр хохирсон иргэд хариуцлага нэхэж байна. Таван хүн амь насаа алдаж, олон иргэд эрүүл мэндээрээ хохирсон учраас гар хоосон иргэд рүү резинэн сум, нулимс асгаруулагч хийгээр дайрах хүртэл нөхцөл байдал үүсгэсэн С.Баярт Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзэж байгаа. 

ИЛҮҮ ИХИЙГ ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ:    https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1898334340179049/

Онц байдлыг далимдуулж галт зэвсэг хэрэглэсэн учраас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед зодуулж нас барсан гэж хэлж болохоор эзэнгүй цогцсууд Туул голоос олдож байсан ч тэр талаар мэдээлээгүй. Нийтэд мэдээлснээр таван хүн нас барсан гэж байгаа ч яг хэдэн хүн нас барсан нь тодорхой биш байна.

2008 онд сонгуулийг будлиантуулж засгийн эрхийг авсны дараа 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Тийм учраас С.Баярт Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа энэ үед 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан эрүү үүсгэх ёстой"гэлээ.

2008 онд 16 настай байсан хүүхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНСУ-д дөрвөн удаа хагалгаанд ороод дахин хагалгаанд орох гэсэн ч зардал хүрээгүй учраас буцаж ирсэн байна. Мөн нүд рүүгээ резинэн сумаар буудуулсан иргэн долоон удаа хагалгаанд ороод байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.

"Улсаас эмчилгээний зардал гаргуулах гэхээр эхлээд эмчлүүл, дараа нь эмчилгээний зардлын тодорхой хувийг олгоно гэдэг. Гэтэл бидэнд их хэмжээний зардал гаргаад эмчилгээнд явах боломж байхгүй. Биднийг эрүүл болгоод өгөөч. Эмчилгээ хийлгэх боломжоор хангаж өгөөч гэж гуймаар байна" хэмээн иргэн Ж.Батзаяа ярив. Тодруулбал: 2018 оны 7 сарын 1-нд 16 настай байсан залуу хөлрүүгээ буудуулж хохирсон юм. Тэрээр солонгост дөрвөн удаа хагалгаанд орсон ба нийт 75 гаруй сая төгрөгөөр эмчилгээ хийлгэжээ. Харин одоогоор хиймэл хөл 45 сая төргөгөөр хийлгэх гэж байгаа. Тэрхүү зардлаа бүрдүүлэхийн тулд хашаа байшинаа зарахаар болсон хэмээв. 

2008 оны долоодугаар сарын 1-ний жагсаалын үеэр амь насаа алдсан иргэдийн ар гэр болон бэртэж гэмтсэн зарим иргэн нэгдэн Ерөнхийлөгчид хандаж тухайн үед баригдаж, ял авсан иргэдийг цагаатгахыг шаардлаа. Мөн бэртэж гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг хүссэн юм.