m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.04.30 10:06
146
"ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ" ҮЗЭСГЭЛЭН ХОЁР ДАХЬ УДААГАА МХУБТ-Д ЗОХИОГДЛОО

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь 2017-2018 оны хичээлийн жилд "Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө" эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна. 

ИЛҮҮ ИХИЙГ ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ:https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1898472383498578/

2014 оноос хойш техник технологийн дугуйлан  автомашины загвар зохион бүтээх, нисэх онгоцны загвар зохион бүтээх ангиудыг нээн  хичээллүүлж хоёр дахь удаагаа тайлан үзэсгэлэнгээ гаргаж байна. 

"Залуу зохион бүтээгч" тайлан үзэсгэлэнд нисэх онгоцны загвар зохион бүтээх дугуйлангаас 14 сурагч, автомашины загвар зохион бүтээх дугуйлангийн 40 сурагчдын нийт 54 бүтээл дэлгэгдээд байна. 

"ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ"тайлан үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Амаржаргал, нисэх онгоцны загвар зохион бүтээх, автомашины загвар зохион бүтээх дугуйлангийн багш, сурагчид оролцов.