m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.02 02:14
53
29.7 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг 50,916 иргэнд өгчээ

Иргэд анх удаа орон сууц худалдан авсан орлогын чөлөөлөлт, үр хүүхдийнхээ их, дээд сургуульд суралцсаны төлбөрийн хөнгөлөлтийг Хувь Хүний Орлогын Албан Татварын Хууль (ХХОАТХ)-ийн дагуу эдэлдэг.

2017 оны тайлангаар улсын хэмжээнд энэхүү шаардлага хангасан 69,550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоно.

2018 оны гуравдугаар сарын 1-нээс буцаан олголт эхэлсэн.

Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 50,916 иргэнд ногдох 29.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.

Эх сурвалж: Нийслэлийн татварын газар