m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.02 03:41
103
Г.БААСАН: ОНЗ-ӨӨС С.БАЯРЫГ ХОРИГДОЖ БАЙГАА НЬ ҮНЭН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

АТГ-ын олон нийтийн зөвлөлд иргэдээс С.Баярыг баривчилсан гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлэн шалгаж өгөхийг шаардсан байна. Уг шаардлагын дагуу Нийслэлийн прокурорт хүсэлт гаргаж, хорих 461-р ангид С.Баярыг хорисон талаарх бүртгэлтэй танилцсан байна. ОНЗ-өөс С.Баярыг хоригдож байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Мөн АТГ-ын дарга болоод удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд ХОМ-ээ мэдээлэхгүй нуусаар байна. Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу УИХ-ын ХЗБХ-оос АТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын ХОМ-ийг ОНЗ-д танилцуулж эргэн мэдээллэх албан хүсэлтийг 2018.04.18-нд өгсөн ч хэрэгжихгүй байна гэсэн юм. УИХ-ын даргын ХОМ-ийн эх үүсвэрийг шалгуулж тогтоолгох гомдол ч шалгагдахгүй байгааг шүүмжиллээ.