m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.03 04:47
131
Мал, амьтны галзуу өвчин 40 гаруй хүнд халдварлажээ

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 1473 хүн зооноз буюу мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөр өвчилсөн байна. Жил ирэх бүр энэ өвчнөөр өвчлөх хүний тоо өсч, дэлхий дахинд уг өвчний нэр болон төрөл нэмэгдэж байна.

Хүн төрөлхтөнд 1415 өвчин үүсгэгч бүртгэгдсэний 61 хувь нь амьтнаас халдварладаг ажээ. Хамгийн түгшүүртэй нь шинээр үүсч байгаа өвчний 75 хувийг зоонозын гаралтай өвчин эзэлж буй юм байна.

Энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсад 40 гаруй хүнд мал, амьтны галзуу халдварлажээ. Тиймээс нохой, муур болон ямар нэгэн амьтанд хазуулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлээс хамгаалах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв ямар нэгэн замаар галзуу халдварласан тохиолдолд 72 цагийн дотор вакцинд хамрагдахгүй бол ямар ч эмчилгээгүй болдог ажээ.  Одоогоор Монгол Улсад мал, амьтнаас хүнд халдварлаж байгаа 30 гаруй төрлийн өвчин бий юм байна.