m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.03 07:54
47
БАГШ НАР ЦАЛИНГ НЭМҮҮЛЭХ ЯЛАЛТЫН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Багш нарын цалин нэмэгдүүлэх асуудал дахин хөндөгдөж эхэллээ. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос багш нарын цалин нэмэгдүүлэхийг шаардлаа. Тэд шаардлагынхаа хүрээнд энэ сарын 9-нд жагсана гэдгээ илэрхийлсэн юм. 

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр “Бохир аргаар олж, татваргүй оффшор бүсэд нуусан МАНАН бүлэглэлийн хөрөнгийг эргүүлэн татаж нийт хөдөлмөрчид болон багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Ингэхдээ доод тал нь нэг сая төгрөгт хүргэхийн төлөө бидний эвлэлдэн нэгдсэн 34 төрийн ТББ, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, болон багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны хамт олон тавдугаар сарын 09-нд “Цалинг нэмүүлэх ялалтын жагсаал” зохион байгуулна. Хэрэв цалин нэмэхгүй бол энэ УИХ, Засгийн газар огцрохыг шаардана гэсэн юм. 

Ийнхүү багш нарын цалинг нэмүүлэх асуудал сүүлийн 9 сар яригдаж байна. Энэ хугацаанд жагсаал зохион байгуулсан ч бодитой үр дүнд хүрэхгүй байгаа учир дахин жагсаал зохион байгуулах болсоноо мэдэгдлээ.