m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.03 07:59
28
"ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2018" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцлоо.

ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ: https://www.facebook.com/MASS.AGENCY.GROUP/videos/1901504303195386/

Тус өдөрлөгт МИАТ, УБЦТС ТӨХК , Авто Тээврийн Үндэсний Төв зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд оролцож байна. 

Иргэд Авто Тээврийн Үндэсний Төв байрлаж буй асарт зочилж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслээ бүртгүүлж болох юм байна.

Түүнчлэн сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаар болон шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох талаар нэгдсэн мэдээлэл өгөх ажээ.