m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.03 08:56
305
"ОЮУНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН СУРЧ ХӨДӨЛМӨРЛӨХӨД ТУЛГАМДСАН АСУУДАЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн судалгааг 2010 оноос хойш судлаагүй байна. 2010 онд нийт 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 15 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 9.5 мянга, 15-24  насны хөгжлийн бэрхшээлтэй 14.3 мянган залуучууд тоологдсон байна. Эдгээр хүүхэд залуусын боловсролын түвшинг авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй 6-14 насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь бичиг үсэгтэй байна. Боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдийн 93 хувь нь бага боловсролтой, харин дөнгөж 7 хүрэхгүй хувь нь суурь боловсролтой байна.  Тэгвэл өнөөдөр оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх асуудлын гарцыг гаргахаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо болон япон улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэдэг Palette ТББ оролцлоо.