m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.05.04 02:27
317
Хүүхдийн парк өнөөдөр нээлтээ хийнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншснаар хүүхдийн парк өнөөдрөөс улирлын нээлтээ хийж байна. Урьд өмнө нь парк руу ороход 1000 төгрөгний хураамж төлдөг байсныг энэ жилээс болиулжээ. Тус газар өдөр бүр 11:00-22:00 цаг хүртэл ажиллаж буй бөгөөд одоогоор 20 тоглоом ажиллаж байна. Харин хүүхэд багачуудын хамгийн их тоглох дуртай  галзуу хулгана, завь хоёр одоогоор ажиллахгүй байгаа гэнэ. Нээлтийн хөтөлбөрийн үеэр хүүхдийн жүжиг, циркийн үзүүлбэр, хөгжилтэй тэмцээн уралдаан, амьд хөгжмийн тоглолт болно.  

Улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50% хямдралтай байх юм.